Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ДСЦТС” ХХК 2018 оныхоо Спортын наадмаа өнөөдрөөс эхлүүллээ

2018-02-23

“Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв” болон “Дархан түгээх төв” байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ хувьцаат компани 2018 оны Спортын наадмаа өнөөдөр /2018.02.23/ өөрийн спорт зааландаа явуулж эхэллээ. Тус тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар, билльярд гэсэн таван төрлөөр 3-н өдрийн турш үргэлжлэн явагдаж шилдгүүдээ шалгаруулах ажээ. Спортын наадмын нээлтэд аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн Спортын газрын дарга Н.Батлав болон компанийн удирдлагууд тамирчид оролцсон юм. Өнөөдрөөс эхэлсэн тус тэмцээнд 10-н хэсэг цехийн 20 гаруй баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%