Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗРУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-02-13

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс /2018.02.12/ “Барьцаалан зээлдүүлэх газруудын аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Уг зөвлөгөөн нь барьцаалан зээлдүүлэх газруудын үйлчилгээний стандартын нийтлэг шаардлагыг танилцуулж, түүний хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах зорилготой ба зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Дархан сумын ГХУСАЗСЗ,багийн Засаг дарга нар, Цагдаагийн газар,  Стандарт хэмжил зүйн хэлтэс, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд  нийт 40 гаруй хүн оролцов.
Зөвлөгөөний үеэр Аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Гэрэлмаа “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад хийсэн шалгалтын дүн, цаашид хамтран ажиллах тухай”, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярбаатар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага МNS5274:2017” стандартын тухай” тус тус танилцуулсан юм. 
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээний хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй 44 барьцаалан зээлдүүлэх газруудад үзлэг, шалгалт явуулжээ.
Уг шалгалтын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ажлын байр нь 20,0 м2 талбайд хүрэхгүй, барьцаанд хүлээж авсан бараа, материал, эд зүйлсийг хадгалах сейфтэй боловч түүнийг хадгалах тусгай өрөөгүй, TV, компьютер, хөргөгч, угаалгын машин зэрэг овор ихтэй барааны битүүмжлэл хангалтгүй,  программ хангамж, сүлжээ, цахим бүртгэл хөтлөн явуулахад хэрэглэгдэх боломж шийдлийг хангаагүй, шаардлага хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, барьцаалсан эд зүйлсийг цахим мэдээллийн санд бүртгэдэггүй, хамгаалалтын хамгаалалт, дохиоллын системийг бүрэн шийдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. 
Тиймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ, иргэний “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний стандарт /MNS:5274-2017/-ын хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагууд хамтран ажиллах, камерын бичлэгийг 30 хоногоос дээш хугацаанд хадгалах, цахим бүртгэлийн программ хангамж суулгуулах, цахим сүлжээний орчинд холбогдох, эд зүйлсийг программ хангамжид бүртгэх, мэдээлэл авах боломжийг хангах зэргээр аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг хүргүүлжээ. 
Уг зөвлөгөөн нь санал, хүсэлт, асуулт, хариултаар үргэлжилж, харилцан мэдээлэл солилцсон бөгөөд Цагдаагийн газар, Багийн Засаг дарга нар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 33 ААНБ, иргэнтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах  гурвалсан гэрээг байгууллаа. 
Тус гэрээнд мэдээлэл харилцан солилцох, гэрэлтүүлэг камержуулалт хийх, сургалт сурталчилгаа явуулах зэрэг нөхцөлүүдийг тусгажээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%