Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТЭЙ АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨСӨХ ИРЭЭДҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-02-12

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын 10 дугаар багаас ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Тэргүүлэгч Б.Батболд, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч П.Ихбаяр нар өнөөдөр /2018.02.12/ “Өсөх Ирээдүй” цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь  очиж танилцав. 
“Өсөх ирээдүй” цэцэрлэг нь орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 22 багш ажилтантайгаар, 100 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байгаа ажээ. 
Мөн бүх насны хүүхдийн онцлогт тохирсон анги танхим, ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий 5 бүлэгтэй бөгөөд ясли болон бага бүлэгт хүүхдийг чийрэгжүүлэх хөтөлбөрийн дагуу мэргэжлийн эмч тосон иллэг бараа тогтмол хийдэг байна.
Түүнчлэн ахлах, дунд бүлгийн хүүхэд багачууддаа оюуны хөгжлийн сургалтыг тогтмол явуулж, ерөнхий боловсролын суурийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байна  хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Жаргалсүрэн ярилаа.
Мөн “Өсөх ирээдүй”  цэцэрлэг нь хүүхэд хүргэлт, авалтын үйлчилгээг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%