Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гадаадын Иргэн, Харьяатын газрын Дархан-Уул аймаг дахь алба нь 2017 онд 160 гаруй гадаадын иргэнд зөвлөгөө өгчээ

2018-02-07

2017 онд Гадаадын Иргэн, Харьяатын газрын Дархан-Уул аймаг дахь алба нь аймагтаа төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 4 удаагийн шалгалтыг Цагдаагийн газар, Тагнуулын алба болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран хийжээ. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг, гэр бүлийн шалтгаанаар, албан болон хувийн бусад зорилгоор оршин сууж буй давхардсан тоогоор 96 аж ахуй нэгж байгууллагын гадаадын 590 гаруй иргэний паспорт, баримт бичигт хяналт тавьж, гадаад дотоодын 160 гаруй иргэн, хамтран ажилладаг бусад байгууллагуудад холбогдох хууль, журмын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнээс захиргааны зөрчил гаргасан 6 орны 8 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1.676.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн 3 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%