Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АСАН М. ЭНХМАНДАХЫГ “ХҮНДЭТ ИРГЭН”ЦОЛООР ШАГНАХААР БОЛОВ

2018-02-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.02.01/ аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ой, Эмэгтэйчүүдийн ордон байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Мэндбаяр овогтой Энхмандахыг Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнахаар болов.
Тэрбээр Эмэгтэйчүүдийн ордонг бариулах ажлыг удирдан гүйцэтгэж, аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлж, Дархан хотоо улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд сурталчлан, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлж, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд гар бие оролцож, эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%