Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”, “ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ”-ИЙГ ШАГНАН УРАМШУУЛАХААР БОЛОВ

2018-02-02

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг  уламжлалтай бөгөөд  Тэргүүлэгчдийн хурлаар /2018.02.01/ 2017 оны ажлаараа шалгарсан Шарын гол ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”,  мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Батболд, Г.Алтантуяа, Төлөөлөгч Б.Жавхлан нарыг “Тэргүүний төлөөлөгч”-өөр шалгаруулж, шагнан урамшуулахаар шийдвэрлэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%