Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2018-01-29

 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаан 10.00 цагт эхэлж 6 тэргүүлэгч оролцож, ирц 54.5 хувьтай байв. Тус хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцсэн байна.Үүнд: 

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын төлөвлөгөө батлах тухай

2. Мал малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ,түүнийг хэрэглэх журам батлах тухай


3. Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын төлөвлөгөө батлах тухай, барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн тэмдэглэх тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн баталсанаас мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ,түүнийг хэрэглэх журамбатлах тухай асуудлыг хойшлуулсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%