Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: УИХ-ын гишүүн Л.Энхболд Номгон суманд ажиллаа

2018-01-19

Номгон суманд "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН"-ийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон холбогдох албаны хүмүүс иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, шинээр батлан гаргасан хууль эрх зүйн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр  Төхөм багийн ахмад малчин Дамчай, малчин Х.Үйтүмэн, Хармагтай багийн малчин Д.Цэцэгсүрэн нарыг ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан, ЕБС-ийн хөгжмийн багш Д.Жаргалсүрэнг боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%