Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН 2017 ОНЫ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭТЭЙ ТАНИЛЦАВ

2018-01-15

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 онд 24 удаа хуралдаж, 145 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт  112 тогтоол батлан гаргаснаас аймгийн Засаг даргад даалгасан заалт бүхий нийт 77  тогтоол батлагдан гарчээ. 
Үүнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын  хэлтсээс хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоосон бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын  хэрэгжилтийг  97.0 хувь буюу 4.85 онооны үзүүлэлтээр дүгнэсэн тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ТУЗХ-ийн дарга П.Баярсайхан танилцууллаа. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг дүгнэлтийг хэлэлцэн, орон нутгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол нь иргэдийн амьдралд хэр нийцэж, “Хөрсөн дээр бууж байгаа” талаар ИТХ-ын хяналтын хороод газар дээр очиж танилцаж, дүгнэлт гарган ИТХ-д танилцуулж ажиллах, мөн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, тэдний дүгнэлтийг хүлээн авах замаар илүү бодит үнэлгээг гаргах боломжтой хэмээн үзлээ.  
Түүнчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын  хэрэгжилтэд  хөндлөнгийн үнэлгээ хийлгэх санал гаргалаа.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%