Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“БУУРАЛ ХАНГАЙ-40” ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2018-01-09

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдын баталсан удирдамжийн дагуу “Буурал хангай-40” шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийж байна. 
Мэргэжлийн хяналтын газрын 4 улсын байцаагч нийт 247 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар 301 толгой амьд мал, 5 төрлийн 62999 кг мах, 363 ширхэг гулууз мах, 1160 кг дайвар бүтээгдэхүүн, 36713 ширхэг арьс шир, нэхий, 63 л айраг, 350 л сүү, 35 кг ааруул, 1040 кг аарц мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй, нийт 32.4 тн малын тэжээл 700 боодол өвс тухайн сумын багийн Засаг даргын тодорхойлолт, зарлагын баримт, хаяг, шошготой байсан тул нэвтрүүлсэн. Нийт 14 тн үхрийн мах, 130 ширхэг арьс шир, нэхий мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй байсан тул орон нутагт буцаасан.

Эх сурвалж: Аймгийн МХГ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%