Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын хэмжээнд малын тоо толгой өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байна

2018-01-05

2017 оны мал тооллогоор Дархан сумын хэмжээнд малын тоо толгой өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байна

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны жилийн эцсийн тооллогын дүн мэдээгээр Дархан сумын хэмжээнд нийт 840 өрхийн 69022 толгой мал тоологдсон байна. 
Үүнээс: тэмээ-26, адуу-4203, үхэр-14989, хонь-29570, ямаа-20234 тоологджээ. Харин тэжээвэр амьтдын хувьд нийт 20586 тоологдсон. Үүнээс: гахай-739, шувуу-9775, тахиа-8680, галуу-384, цацагт хяруул-110, бөднө-504, туулай-22, зөгий /бүл/ - 275, бусад 97 амьтан тус тус тоологджээ. 
Өнгөрсөн жилийн тооллогын дүнтэй харьцуулахад мал 3238 буюу 4.4%-иар буурч тэжээвэр амьтан 12407 буюу 72.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Малын тоо толгой буурсан нь шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой аж.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%