Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ оны эхний өдөр Дархан сум 5 иргэнээр бүл нэмжээ

2018-01-02

Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2017 оны 12-р сарын 31-ний өдөр 1 хүү, 4 охин мэндэлсэн бол 2018 оны 1-р сарын 1-ний өдөр 4 хүү, 1 охин мэндэлжээ. Хорвоод дуугаа хадаан мэндэлсэн шинэ иргэддээ уламжлал ёсоор Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Д.Батбаяр нар “Дархан сумын иргэн” батламжийг өгөв. Мөн төрөх тасагт хэвтэж байгаа бүх эх, үрсэд гарын бэлэг өгч эрүүл энхийг хүслээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%