Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид багийнхаа цэцэрлэгт нэг анги нээх төсвийг батлуулжээ

2017-12-22

Дархан сумын 10 дугаар багаас сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, П.Ихбаяр нар 18 дугаар цэцэрлэгт 30 хүүхэд хүлээн авах ангийг шинээр нээх төсвийг тойрогтоо батлуулсан. Төлөөлөгчид 2017.12.19 ны өдөр газар дээр нь очиж хийгдэх ажлуудын талаар цэцэрлэгийн удирдлагатай санал солилцлоо. 2018-2019 оны хичээлийн жилд нэг анги нээх боломж олгосон явдалд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаа баяртай байгааг илэрхийлж байв. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийн төлөө оруулсан хөрөнгө оруулалтад цэцэрлэгийн багш нар талархаж байсан юм. Ирэх хичээлийн жил Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт шинээр нэг ангийг нээн ажиллуулснаар 30 эцэг эх ажилтай болж, 30 хүүхэд СӨБ-ыг эзэмших боломж бүрдэнэ

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%