Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дундговь аймгийн аймаг, сумдын цахим хуудасны хөгжүүлэлт улсад дээгүүр орж байна

2017-12-21

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь нийт 366 дэд цахим хуудастай томоохон цахим хуудас юм.

            www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд уралдаан зарласан уралдаанд Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудасны хөгжүүлэлт аймгуудын түвшинд 2-р байр, Говь-Угтаал, Өлзийт сумдын ИТХ-ын цахим хуудасны хөгжүүлэлт  сумдын түвшинд 1-р байр, Хулд, Луус, Өндөршил сумдын ИТХ-ын цахим хуудасны хөгжүүлэлт 3-р байранд тус тус шалгарч, улсын хэмжээнд манай аймгийн хамгийн олон сум шалгарсан дүнтэйгээр шинэ оноо угтлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%