Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НАЙРАМДАЛ ТАЛБАЙД СҮНДЭРЛЭХ “МӨСӨН ХОТХОН”-Ы ЭХНИЙ АЖИЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-12-19

Жил бүр Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайдаа тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жил тус талбайд Мөсөн хотхон сүндэрлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн жил тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламжийг багтаасан бол өнөө жил мөсөн коток, үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн киноны дүрүүдээр сэдэвчлэн мөсөн хотхон сүндэрлэх юм. Өнөөдөр /2017.12.18/ “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөсөн коток, мөсөн гулгуурыг Зураач урчуудын тэнгэр өөд холбоотой хамтран урлаж нээлтээ ёслол төгөлдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан мөсөн коток хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй үйлчилж, халуун аарц, чацарганыг өгсөн юм. Удахгүй үлгэрийн баатруудаар сэдэвчилсэн мөсөн баримлууд бэлэн болох ажээ.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%