Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил

2017-12-14

Монгол Улсад  1990-аад оноос өрнөсөн ардчилсан өөрчлөлт нь улс төрийн тогтолцоо, төрийн байгууллагууд, түүний дотор нутгийн захиргааны хүрээг хамарч Монгол Улсад НӨУБ-ыг шинээр төлөвшүүлэх  эхлэл тавигдсан. 1992 онд батлагдсан  “Монгол Улсын шинэ үндсэн хууль”-д  “ Монгол улсын засаг,  захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн  удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Ингэж нутгийн удирдлагын шинэ тогтолцоо буй болгосон нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн засаг төрийн төлөөлөл болох засаг дарга гэсэн нутгийн удирдлагын шинэ субъектууд буй болж, үйл ажиллагаа явагдаж, одоо  төлөвших шатандаа орж байна.
Нутгийн удирдлагыг үйл ажиллагааг зохицуулсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд баталж, 2006  онд шинэчлэн найруулж, 2008, 2009, 2010, 2012, 2013, 2015, 2016, 2017 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж, мөн  орон нутгийн ИТХ-ыг төлөөлөгчдийг сонгох сонгуулийн  хуулиуд баталж, улам бүр  боловсронгуй болгохын тулд өөрчлөлт оруулж ирсэн юм. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд  ИТХ-ын үйл ажиллагааг зохицуулсан 90 гаруй, Засаг даргын үйл ажиллагааг зохицуулсан 150 гаруй хуулиуд үйлчилж байна.
Хурлыг үйл ажиллагааг бэхжүүлэхэд Төрийн эрх барих дээд байгууллага  болох Улсын их хурлаас  томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийж байв.ҮҮНД:
1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг  сонгох 7 удаагийн сонгуульд, төлөөлөгчдийн тоо, нэр дэвшүүлэх субъектэд  өөрчлөлт оруулж баталж байсан нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх нэг хэлбэр юм.
Орон нутагт 1992 онд аймгийн ИТХ-ыг сумын ИТХ-аас шууд сонгон явуулж тухайлбал манай аймаг 62 төлөөлөгч сонгож, хуулийн өөрчлөлтөөр 1994 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж,   5 төлөөлөгч Улаангом сумаас нөхөн сонгогдож, 67 төлөөлөгч болсон.
Энэ хугацаанд сонгогдсон төлөөлөгчдөөс  ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нь  орон тооны бус ,  харин хурлын нарийн бичгийн дарга орон тооны  бөгөөд хурлын төлөөлөгч, тэргүүлэгч байв.
1992-1996 оны хооронд анхлан буй болсон аймгийн  ИТХ нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай шинэ ойлголтыг сонгогч, ард иргэдэд хүргэх, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө ажилласан   байв.
1996-2000 оны Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг  сонгох  2  дахь удаагийн сонгуулиар  сум бүрээс 1 төлөөлөгч буюу 20 -ыг, намуудын  квотоор 15  хүн  бүгд 35 төлөөлөгч  сонгохоор хуульчилж өгсөн. Энэ хугацаанд сонгогдсон төлөөлөгчдөөс  ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нь  орон тооны болсон онцлогтой.   Хурлын нарийн бичгийн дарга орон тооны  бөгөөд хурлын төлөөлөгч, тэргүүлэгч байж болох хуультай байв.
2000-2004 оны Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 3 дахь  удаагийн сонгуулиар  сум бүрээс хүн амын тооноос хамааруулан  35  төлөөлөгчдийг сонгосон.
2004-2008  оны Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 4  дахь  удаагийн сонгуулиар  сум бүрээс хүн амын тооноос хамааруулан  30  төлөөлөгчдийг сонгосон. Энэ нь төлөөлөгчийн тоог цөөлсөн сонгууль байв.
2008-2012  оны  Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох  5  дахь  удаагийн сонгуулиар  сум бүрийг тойрог болгоод хүн амын тооноос хамааруулан  31  төлөөлөгчдийг сонгосон.
2012-2016  оны  Аймгийн ИТХ-ын  6 дахь  удаагийн сонгуулиар  сум бүрийг тойрог болгоод хүн амын тооноос хамааруулан  31 төлөөлөгч, 10 төлөөлөгчийг намын квотоор бүгд   41  төлөөлөгчдийг сонгосон.
2016-2020 оны Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 7  дахь  удаагийн сонгуулиар  сум бүрийг тойрог болгоод хүн амын тооноос хамааруулан  41  төлөөлөгчдийг сонгосон
2. Хурлын ажлын алба, бүтцийн байгууллагыг  хуулиар тогтоож өгч байв
1992-1996 оны үед аймаг , сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нь  орон тооны бус,  харин хурлын нарийн бичгийн дарга орон тооны  байхаар хуульчлагдсан төдийгүй хурлын  төлөөлөгч, тэргүүлэгч байж  болох хуультай байв. Үйл ажиллагааны зардал гэж байхгүй зөвхөн хурлын нарийн бичгийн даргын цалин олгодог байв.
1994 онд аймгийн  ИТХ  нарийн бичгийн дарга , орон тооны нэг ажилтантай болж, 2 орон тоотой  болж,  үйл ажиллагаанд нь жилд дунджаар 1,0-3,0 сая төгрөгийн төсөвтэй, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй ажиллаж байв.
1990 оны сүүлчээр ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг байгуулаад 1991 оноос Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар зөвлөлийг  аймгуудад байгуулж ажилласан бөгөөд 1992 оноос аймгийн ИТХ-ын дарга ЦАУЗБ салбар комиссын  дарга, нарийн бичгийн бичгийн даргаар хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байхаар хуульчилж өгсөн  нь одоо хүртэл мөрдөгдөж байгаа болно.
1994 оноос аймгийн ИТХ, засаг дарга хамтарч эрчим хүчний эх үүсвэртэй болохын тулд ОХУ-аас цахилгаан эрчим хүч дамжуулж авах  агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хархираан ТАА-д арьс ширний үйлдвэр байгуулах тухай асуудалд гадаадын хөрөнгө оруулахаар шийдвэрлэж байв.
1996-2000 оны үед аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга орон тооны болж, нарийн бичгийн дарга, ажилтан нийт 3 орон тооны ажилчинтай, жил бүр 8,0-14,0 сая төгрөгийн төсөвтэй, 8,5 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
1996 онд Улсын хэмжээнд  төрийн хянан шалгах хороог байгуулж, Аймгийн ИТХ-ын дэргэд аймгийн төрийн хянан шалгах хороог байгуулж,  удирдлагыг нь  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс томилохоор хуульчилж, түүнийг хэрэгжүүлж шийдвэр гаргаж байсан.
1997 оны 12 сард “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”  батлагдаж, уг хуулинд  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг Аймгийн ИТХ-ын   дарга удирдан зохион байгуулахаар зохицуулсан тул хурлын бас нэг ажлын хэсэг болж орж ирсэн байна.
2000-2004 оны үед сумын  ИТХ-ын  дарга, ажилтантай, аймгийн ИТХ нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, 6 ажилтантай, 8 орон тоотой, жил бүр 19,8-35,6 сая төгрөгийн төсөвтэй, 28,3 сая орчим төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
Монголын нутгийн удирдлагын холбоо анх байгуулахад Увс аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны  байгууллагууд  санаачлагчдийн нэгээр ажилласан байдаг юм. Одоо энэ байгууллага нь өөрийн үйл ажиллагааны дүрэмтэй,  бүх аймаг дүүрэг, суманд салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулж байгаа томоохон Төрийн бус байгууллага юм. Уг төрийн бус байгууллагын тэргүүнээр аймаг, сумын хурлын дарга, гүйцэтгэх захирлаар нь тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар ажилладаг.
Манай аймаг  2004 онд Увс аймаг болон бүх сумын Хурал, ЗДТГ-ууд  гишүүнээр элссэн  бөгөөд гишүүн байгууллагадаа ажилтан сонгуультан  нарыг мэдээллээр  хангаж, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамруулж, чадавхижуулах  ажлыг зохион байгуулж байна
2000 оноос хэвлэл мэдээллийн алба байгуулж, теле нэвтрүүлэг хийх, сонин гаргах зэргээр хурлын болон аймгийн засаг даргын үйл  ажиллагааны тухай  мэдээллийг ард иргэдэд түгээх үүргийг хийж ирсэн байдаг юм.
2004-2008 оны үед  аймгийн ИТХ  нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, 5 ажилтан,  нийт  7 орон тоотой, жил бүр 40,5-90,4 сая төгрөгийн төсөвтэй, 24,7 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
2008-2012 оны үед  сумын  ИТХ-ын  дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай, аймгийн ИТХ  нь хурлын дарга , нарийн бичгийн дарга, 6 ажилтан, орон нутгийн өмчийн албаны  3 ажилтан  нийт  11 орон тоотой, жил бүр 150,0-214,0 сая төгрөгийн төсөвтэй, 89,8 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
2012-2016 оны үед  сумын  ИТХ-ын  дарга, тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга, иргэний танхимын ажилтан гэсэн 3,  аймгийн ИТХ  нь хурлын дарга, тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга, 7 ажилтан,  өмчийн албаны 3 ажилтан нийт 12 орон тоотой, жил бүр 395,2-375,7 сая төгрөгийн төсөвтэй, 107,0 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
2016 оноос  сумын  ИТХ-ын  дарга, тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргатай, аймгийн ИТХ  нь хурлын дарга, тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга, 8 ажилтантай,  10 орон тоотой, жил бүр 368,9-481,6 сая төгрөгийн төсөвтэй, 150,0 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байв.
3. Хурлын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар
Хурлын ажилтнуудыг  төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил үзэж байх.
Бүх шатны хурлын дарга, засаг дарга сонгуулийн үр дүнгээс хамаарч  ажлаас чөлөөлөхөд 6 сарын тэтгэмж олгох, төрийн албанд  25 жилээс дээш ажиллаад тэтгэвэрт гарвал 12 сарын тэтгэмж олгох
Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт тухайн багийн засаг даргын 30 хувиар урамшуулал олгох
Хурлын төлөөлөгчийг ажлаас чөлөөлөхөд зайлшгүй хурлын даргатай зөвшилцөж байх зэрэг хуулийн зохицуулалт байна.
1992 онд батлагдсан ”Монгол Улсын засаг захиргаа нутаг нэгж, түүний удирдлагын тухай хууль”-аар  Аймаг,  сумын  ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга гэж нэрлэж байсныг  “Монгол Улсын засаг захиргаа нутаг нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 2006 оны шинэчлэн  найруулж батлахад, аймаг, сумын ИТХ-ын  хурлын дарга ,  Засаг даргыг   шалгуур үзүүлэлттэй  болгох, Хурлын тэргүүлэгчдийн ажлын албатай байх, төсөв, орон тоог батлах эрх олгох зэрэг өөрчлөлтүүд орсон.
Дээрх арга хэмжээнүүдийг хуулийн хүрээн  авч хэрэгжүүлсэн боловч  одоогийн мөрдөж буй хуулинд дараах өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай байна.
Аймаг , нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга эрх, хэмжээний хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэхээр тусгах.
Шат, шатны хурлын даргад шалгуур үзүүлэлт тавихыг хуульчлах
Хурлын дэргэд  Аймгийн төрийн аудитын газар, Аймгийн засаг даргын дэргэдэх хяналт шинжилгээ, үнэлгээний алба, Орон нутгийн өмчийн алба зэрэг байгууллагыг   байгуулах
Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтэц дотор  байгаа орон нутгийн ИТХ-ыг хариуцсан  ажилтныг  УИХ-ын тамгын газрын  бүтэц дотор орон нутаг хариуцсан албан тушаалтан буй болгож , аймгийн хуралд арга зүйн зөвлөгөө өгч байх, хурлын жилийн ажлын тайланг хүлээн авдаг байдлаар  зохицуулах зэрэг цаг үеийн шаардлагууд тулгарч байна.
Багийн ИНХ-ын даргыг орон тооны болгох
Аймгийн сумын төвийг хот байхаар зохицуулах
Аймгийн ИТХ  өөрийн төсвөө хянах, батлах, эрхтэй боловч  төсвийн хязгаарт багтааж  батлан гэсэн заалтаас болж одоо ёсчилж байгаа байдлыг өөрчлөх
Ж.СОРОГ /АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ӨМЧИЙН ХАРИЛЦАА, ХУРЛЫН ХОРООД, ИРГЭДИЙН ОРОЛЦОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН/

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%