Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛОВ

2017-12-13

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд спортын 4 төрлөөр "Шилжин явах цом"-ын төлөөх тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээнийг гар бөмбөгийн тэмцээнээр эхлэх бөгөөд нээлтийг үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар бусад албаны хүмүүсийн хамт оролцлоо. Энэхүү тэмцээн нь сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хооронд нь танилцуулах, харилцан туршлага судлах зорилготой шилжин явах цомтой, 4 төрөлт спортын тэмцээнийг аймгийн ИТХ анх удаа зохион байгуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%