Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НАЙРАМДАЛ ТАЛБАЙД СҮНДЭРЛЭХ “МӨСӨН ХОТХОН” ЭНЭ САРЫН 18-НД БЭЛЭН БОЛНО

2017-12-12

Жил бүр Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайдаа тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жил тус талбайд Мөсөн хотхон сүндэрлүүлэхээр ажлын хэсэг ажилдаа оржээ. Өнгөрсөн жил тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламжийг багтаасан бол өнөө жил мөсөн коток, үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн киноны дүрүүдээр сэдэвчлэн мөсөн хотхон сүндэрлэх ажээ. Уг мөсөн хотхоны тохижилтын ажлыг ажлын хэсгээс гадна эрчим хүчний 5-н байгууллага хамтран хийж энэ сарын 18-н гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%