Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТЭЙ АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД 13 ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-12-11

     Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Н.Болор-Эрдэнэ, Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал, СӨБ-ын удирдлагууд  /2017.12.08/ Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. 
Тус  цэцэрлэгийн эрхлэгч С.Жаргалмаа БСУГ-аас санаачлан явуулсан 1+57 аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан ба аяны хүрээнд 14,5 сая төгрөгийн санхүүжилтыг бий болгож, цэцэрлэгтээ бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн байна. 
Мөн тус цэцэрлэгийн харьяа  Ширээ нурууны  салбар цэцэрлэг хашааны тохижилтод дэмжлэг хүссэн бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид уг асуудалд анхаарал хандуулж хамтарч ажиллахаа илэрхийлэв. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%