Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАВ

2017-12-07

Нийтийг хамарсан ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ, ХХҮГ хамтран Дархан сумын 1-16, Өргөө багуудын нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд зорилтод өрхийн 240 иргэнийг хамруулан түр ажлын байраар хангаж байгаа юм. Иргэд энэ сарын 06-09-ны өдрүүдэд 3 хоног ажиллах бөгөөд нэг иргэнийг 75600 төгрөгөөр цалинжуулах аж. Халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үед нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэснээр иргэдийг унаж бэртэх, хорооллын дотор авто машины осол аваар гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг уг ажилд хамруулж байгаагаараа ач холбогдолтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%