Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

2017-12-07

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө 45” хонгийн аяны хүрээнд Дархан сумын 8 дугаар баг хариуцсан хэсгийн байцаагч, аймгийн ИТХурлын төлөөлөгч, Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нар хамтран ажиллаж олон ажлуудыг зохион байгуулан хийж байна. 


Тухайлбал: Зам тээврийн осол ихээр гардаг 6-н гарц сонгон “Анхаар хүүхэд” нэртэй 6 ширхэг зурагт самбар байрлуулж, Хогны тухай хуулийг иргэдэд таниулах зорилгоор орон сууцны 35 орц, гэр хорооллын 15 гудамжинд Сэрэмжлүүлэг нааж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар 250 ширхэг гарын авлага материал бэлтгэн иргэд олон нийтэд тараасан байна.  Р.Тунгалаг-Эрдэнэ



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%