Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ШИНЭ ЖИЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АНХНЫ ХУРЛАА ХИЙВ

2017-12-06

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны А/451 дугаар захирамжаар батлагдсан нэгдсэн Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг анхны хурлаа  /2017.12.05/ хийлээ. Хуралд ажлын хэсгийн 18 гишүүн оролцож зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг ярилцаж шийдвэрлэв. 2017-2018 оны Шинэ жилийн баярын арга хэмжээг аймгийн Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд зохион байгуулах шийдвэрийг хурлаас гаргалаа. Энэ жилийн баярын онцлог болгон худалдаа үйлчилгээний гудамжийг нээн чимэглэж, баярын өдөр иргэдэд халуун аарц, цай, бэлэг дурсгалын зүйл худалдаалж үйлчлэхээр төлөвлөөд байна. Мөн жил бүр уламжлал болсон мөсөн урланг ч байгуулна. Хурлаас төлөвлөлт тохижилт, урлаг соёл, худалдаа үйлчилгээ, мэдээллийн гэсэн 4 дэд ажлын хэсгийг байгуулахаар болсон юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%