Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2017 ОНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЕСӨН УДАА ХУРАЛДЖЭЭ

2017-12-05

2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 9 удаа хуралдаж  53 тогтоол гарснаас орон нутгийн өмч хөрөнгийн асуудлаар 18 асуудлыг хэлэлцэж 17 тогтоол, төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 209  хүний материалыг хэлэлцэн   7 тогтоол, төсөв санхүүтэй холбоотой асуудлаар  2, ой тэмдэглэх, хороо, зөвлөл байгуулах асуудлаар 5, хурал зарлах, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дэд хөтөлбөр батлах  асуудлаар 8, цаг үеийн бусад асуудлаар 10 тогтоолыг тус тус  гаргасан байна.

11-р сарын 30-ны  байдлаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 53 тогтоолын 38 нь Засаг даргад үүрэг болгосон заалттай шийдвэрүүдийн биелэлт  84,2  хувьтай, үүнээс дүгнэх хугацаа  болоогүй 5 ажил арга хэмжээ, 100% биелсэн 21 тогтоол, 70% биелсэн 8 тогтоол, 30% биелсэн 4 тогтоол байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%