Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сарын аяны хүрээнд “Номын баяр-2017” арга хэмжээ боллоо

2017-10-02

    Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо иргэдийнхээ оюунлаг бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд төрийн захиргааны болон боловсрол, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяныг  санаачлан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, Номын төвтэй хамтран олон ажлуудыг зохион байгуулсан.
     Аяны хүрээнд "Номын баяр-2017" арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А.Амарын талбайд боллоо. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотоос "Жикомпресс", "Talk talk", "Тагтаа", "Интерном" зэрэг 16 ном хэвлэлийн газар, эрдэмтэн, судлаач Г.Аким, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Б.Баярхүү, МУГЖ Ш.Чимидцэеэ зэрэг 40 гаруй судлаач, зохиолч уран бүтээлчид ирж оролцлоо.
    Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын ном хэвлэлийн газрууд болон өдөрлөгт оролцсон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, мөн “Шилдэг гэрийн номын сан” шалгаруулан урамшуулж, тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн” шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.  


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 162
156 / 96%
6 / 4%
0 / 0%