Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЕБС-ЫН ДОТУУР БАЙРНЫ БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ЧАДАВХИЖУУЛЛАА

2017-12-04

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагын газар, Дэлхийн зөн Архангай -1,2 ОНХХ хамтран Хүүхэд хамгааллын 5 жилийн аяны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог орон нутагт хэрхэн бэхжүүлэх, арга зүй олгох, хүүхдийн асуудлаарх хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой “ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтнуудыг хүүхэд хамгааллын асуудлаар чадавхижуулах” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд 19 сумын дотуур байрны багш, сургуулийн нийгмийн ажилтан, насан туршын боловсролын багш, ДЗМОУБ-ын ажилтан нийт 65 хүний оролцож “Хүүхдийн нас сэтгэл зүй хөгжлийн онцлог”, “Хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Хүүхэд ба хууль”, “Угийн бичиг хөтлөх арга зүй” гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авч хүүхэдтэй ажиллах арга зүйдээ мэдлэг нэмэгдүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%