Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны
хүрээнд авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг сурталчлах, авлига, ашиг сонирхлын
зөрчил түүний хор хөнөөлийг ойлгуулах зорилгоор Их, Дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын
дунд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Авлига, ашиг сонирхлын зөрчил,
түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг /2017.12.02/ Залуучууд театрт зохион байгууллаа.
Тус тэмцээнд оролцохоор 6 сургууль мэдүүлэг ирүүлсэн ба ХААИС-ийн Дархан
дахь Агроэкологи бизнесийн сургууль нэгдүгээр байр,
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хоёрдугаар байр, ШУТИС-ийн Дархан дахь
Политехникийн коллежи гуравдугаар байрыг тус тус эзэллээ.