Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Захирагчийн алба, “Дархан Ус суваг” ХК, Сууц өмчлөгчдийн холбоод 2017 оны 11 дүгээр сарын 29-нд “Хамтран ажиллах гэрээ” байгуулжээ

2017-12-04

Дархан сумын хэмжээнд нийт 39 СӨХ үйл ажиллагаа эрхэлж байна. Энэхүү гэрээг байгуулснаар нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг түргэн шуурхай засварлан хэвийн ажиллагааг хангах, хонгилын хаалга, цоож болон цоколийн нүхэнд хаалт сараалж хийх, шугам хоолойн бүрэн бүтэн байдлыг хангах, оршин суугчдыг цэвэр усаар найдвартай хангаж, бохир усыг тасралтгүй татан зайлуулахад хамтран ажиллаж оршин суугчдын ая тухтай орчныг бүрдүүлэх ажээ. Мөн “Дархан Ус суваг” ХК-иас үзүүлдэг үйлчилгээний нэр төрөл, үнэ тариф тодорхой болж, байгууллага хоорондын ажлын хариуцлага, уялдаа холбоо сайжрах давуу талтай юм.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%