Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТАВДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2017-12-01

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан өглөө 09:25 цагт эхэллээ. Хуралдаанд нийт 39 төлөөлөгч ирэхээс 3 төлөөлөгч чөлөөтэй, 36 төлөөлөгч ирж ирц 92 хувьтай эхэлсэн.
Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилт, 2018 орон нутгийн төсвийн төслийн тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоох тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэнэ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%