Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэгтэн" анги

2017-11-29

Дархан-Уул аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “НОМ”, “Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийг уншиж, судлан товч тэмдэглэл, бяцхан ном хийж, анги хамт олноороо урлагийн үзлэг, уран уншлага, номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцож, нийтийн номын сангийн байнгын уншигч болж “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН” шагналын болзлыг хангасан Б.Нямгэрэл багштай ОИЦ сургуулийн 3-4-р бүлгийн хамт олонд үнэмлэх, тэмдэг олгов. мөн сурагчид бүтээлийн үзэсгэлэнгээ гарган их яруу найрагч Д.Нацагдоржийн "Намар" шүлгийг эцэг, эхдээ уншиж өглөө.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%