Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫ ХҮРЭЭНД “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-11-28

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн тал бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Тухайлбал өнөөдөр /2017.1128/ өсвөр насны хүүхдүүдийг согтууруулах ундаа, тамхи, ахуйн хэрэглээний газын хор хөнөөл бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, саад бэрхшээлийг даван туулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, арга зүйгээр хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах зорилгоор “Өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх,  Цагдаагийн газар,  Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Онцгой байдлын газар зэрэг албаны төлөөллүүд, мөн  Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 600 гаруй сурагчид, багш  нийгмийн ажилтнууд оролцов.  
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Өсвөр үеийн хүүхэд залуус маань ихэвчлэн гэмт хэрэг гэж юу вэ? хэрхэн гэмт үйлдлээс өөрийгөө хамгаалах тухайгаа сайн мэддэггүйгээс болж гэмт хэрэг, зөрчилд холбогддог. Тиймээс аймгийн ГХУСАЗСЗ-өөс амьдралд дөнгөж хөл тавьж буй шинэ залуу үеийнхнийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэднийг хамгаалахын тулд энэ тэргүүнд хууль эрхзүйн мэдлэг мэдээллийг олгохоор ажиллаж байна” хэмээн онцолсон юм.  
Зөвлөгөөнд “Өсвөр насны хүүхэд үйлдсэн болон өртөж хохирсон гэмт  хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал” сэдвээр аймгийн Прокурорын газар, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого” сэдвээр Аймгийн Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал” сэдвээр Онцгой байдлын газар, “Хүүхдийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдвээр Эрүүл мэндийн газраас тус тус мэдээлэл хийлээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%