Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур баг Шинэ багийн төвтэй боллоо

2017-11-27

Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамрагддаг багийн иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, орчны бүсийн зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хойд 7 сумдын байгаль орчныг хамагаалах нөхөрлөлүүдийн чуулга уулзалтыг тус сумын 4 дүгээр багийн нутаг “Сүлдэт цахир” жуулчны бааз дээр амжилттай зохион байгууллаа.

Чуулга уузалтыг угтаж 4-р багийн байгаль хамгаалах нөхөрлөл малчдын дунд багийн төвөө тохижуулах уралдаан зарлаж шинээр багийн төвийн барилгатай болсон төдийгүй хүүхэд тоглох талбай, сагс волейболын талбай, хашаа хайс, боловсон жорлон зэрэг асуудлуудыг шийдвэрлэж чадсан байна.

“Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын зүгээс идэвхитэн байгаль хамгаалагчдад 7 мотоцикль хүлээлгэн өгсөн юм.

Мэдээллийн төвийн барилгыг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын санхүүжилтээр “Арвижих Увс” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

         Энэ арга хэмжээг зохион байгуулахад тус сумын 4-р багийн ИНХ-ын дарга Л.Отгонбаяр, Засаг дарга Н.Цогбат нар идэвх санаачлага гарган Хилийн дугаар застав, “Их наяд”, “Саальт хүрэн”, “Цагаан шувуут”, “Аргалт хариг”, “Үүрэгнуур”, “Сайхан хариг” зэрэг байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд нэг нэг ажил даалган бүтээлчээр хэрэгжүүлжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%