Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ:Хүмүүнлэгийн аян хүрээнд сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулан нитй иргэдэд тустай хүмүүнлэгийн ажил хийжээ

2017-11-24

Р.Одхүү захиралтай Төрийн банкны Номгон тооцооны төвийн хамт олон "Хүмүүнлэг үйлсэд иргэн таны оролцоо аян"-д идэвх санаачилгатай оролцож, хийсэн ажлын тайлангаа сумын ИТХ, УЗАШХороонд ирүүллээ.

"Хүмүүнлэгийн үйлсэд иргэн таны оролцоо" аяны хүрээнд Төрийн банкны Өмнөговь салбарын харъяа Номгон тооцооны төвийн Р.Одхүү захиралтай хамт олон нь нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017.11.12-ны өдрөөс эхлэн 2017.11.23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрсдийн санал санаачилгын хүрээнд хуримтлал /190000 төгрөг/ бий болгон Хайрхан хорооллын өмнө амьдардаг Ө.Цолмонгийн гэрийн гаднах хур хогийг цэвэрлэж / нийт 6 машин хог/ сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулж, тус айлын байшинг шохойдож өгч тусалсан байна. 
Мөн Богт багийн иргэн Ө.Цолмон, Төхөм багийн иргэн Д.Баасанхүү нарын гэр бүлд тус бүр 1 т нүүрсний тусламж үзүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%