Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-20

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг 21 аймгийн 200-аад ИТХ-ын төлөөлөгчдөд 7 ээлжээр амжилттай зохион байгуулсан байна.


Уг сургалтанд 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид хамрагдлаа.

2 өдрийн 20 академик цагаар олгосон сургалтын агуулга нь Орчин үеийн Улс төрийн манлайлалын онол, арга зүй дээр суурилсан Их Британи улсын Нутгийн Удирдлагын холбооны Манлайлалын сургагч багш Мэри Дэвисийн боловсруулсан хөтөлбөр бөгөөд Төлөөлөгчдийн Улс төрийн манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд Хувь хүний манлайлал, Улс төрийн манлайлал, Стратегийн манлайлал, Иргэдийг манлайлах гэсэн Манлайлалын 4 хүрээнд  мэдлэг, ур чадварыг олголоо.


Сургалтын агуулгыг тоймловол Улс төрд буюу Нийтийн үйл хэргийн төлөө иргэдийн итгэл дэмжлэгийг хүлээн зүтгэх хувь “төлөөлөгч”-ийн “ҮНЭТ ЗҮЙЛ- ЮУНЫ ТӨЛӨӨ”-г тодруулах, түүнийгээ манлайллын хүүрнэл түүх өгүүлэх замаар иргэд, сонгогчидтойгоо “холбоо тогтоох”, өнгөрсөн үеийн сорилт, ололтоосоо хамтын үнэт зүйл, одоогоо тодорхойлж алсын хараатай, ирээдүйд чиглэсэн манлайлалын сэдэл, хүсэл зориг, ур чадварыг олгохын хамт Улс төрчийн сэтгэлгээний тухай ойлголт, Улс төрийн орчныг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, улс төрд амжилттай “тоглогч” болж нутаг орноо, иргэдээ ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН САНААЧЛАГАТАЙ УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАГЧ болгоход дэмжлэг үзүүлэх агуулга багтсан болно. Р.Тунгалаг-Эрдэнэ


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%