Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ж.БАЛЖИННЯМ “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ”-ААР ШАЛГАРАВ

2017-11-20

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын Нутгийн удирдлагын холбооноос “ Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж 11 дүгээр сарын 17-ны өдөр шагналыг нь гардуулан өгөв. 
Орон нутгаа хөгжүүлэх, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг сайжруулах,эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай,үр бүтээлтэй ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны ажилтнуудыг “Орон нутгийн шилдэг удирагч”-аар шалгаруулсан байна. 
“Орон нутгийн шилдэг удирдагч”-аар аймгуудын түвшинд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, сум дүүргийн түвшинд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар тус тус шалгарчээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%