Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“НАЙРАМДЛЫН ДАРХАН ЛИГ 2017” АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-11-16

“Найрамдлын Дархан Лиг 2017” тэмцээн 2017.11.09-ний өдрөөс эхлэн ширүүн өрсөлдөөн дунд амжилттай үргэлжлэн явагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн оноос “Шинэ Дархан” хөтөлбөрийг эхлүүлж нийгмийн бүхий л хэсэгт шат шатны арга хэмжээг хийж хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Дархан хотын ирээдүй болсон оюутан залуусынхаа оюуны их хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс үнэ төлбөргүй сургалт давтлага, олимпиад, шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэргийг хийж хэрэгжүүлээд байсан бол энэ удаад биеийн тамирын боловсрол, спортын чадвар чадамжийг нэмэгдүүлэх, дэмжих үүднээс Улаанбаатар хот дахь бүх Дарханчуудынхаа дунд сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг эхлүүлээд байгаа юм. 
Тус тэмцээнд нийт шилдэг 8 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн 2017.11.09-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд Алдар спорт хорооны зааланд үргэлжилнэ. Иймд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Дарханчууд та бүхэн тухай бүрт нь хүрэлцэн ирж нутгийнхаа сагсан бөмбөгчдийг дэмжихийг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%