Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

2017-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.11.15/ болж орон нутгийн цаг үеийн 9 асуудлыг хэлэлцлээ.
Хурлын эхэнд Тэргүүлэгчид Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 9 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Алтан гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 6, “Цэргийн хүндэт медаль”-иар 2 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
Мөн хурлаар Дархан-Уул аймгийн  Орхон сум байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд Орхончууд 50 жилийн ойн баярын үйл ажиллагааг 2018 онд зохион байгуулах юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%