Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БУРИАД УЛСЫН УЛАН-ҮД ХОТЫН ЗАХИРАГЧ А.М.ГОЛКОВ ДАРХАН ХОТЫН 24 ДЭХЬ “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО

2017-11-14

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 100 дугаар тогтоолоор ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захирагч Голков Александр Михайловичид  “Хүндэт иргэн” цол, тэмдэг олгохоор шийдвэрлэсэн юм. 
Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурлын үеэр өнөөдөр /2017.11.14/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг уншиж сонордуулан, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Улаан-Үд хотын захирагч А.М.Голковт “Хүндэт иргэн” цол, тэмдгийг гардуулан өглөө. 
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захирагч Голков Александр Михайловичийн Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд оруулж байгаа бодитой хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон бөгөөд тэрбээр Дархан хотын 24 дэх ХҮНДЭТ ИРГЭН болж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%