Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“САППОРО” БИЗНЕС УУЛЗАЛТ ЯПОН УЛСЫН ХОККАЙДА МУЖАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-11-14

Нидерланд улсын нийслэл Амстердам хотод 2017 оны 11 дүгээр сард JCI Дэлхийн чуулган болсон байна. Энэхүү чуулганд JCI Дархан салбар, Япон улсын JCI Саппоро салбарууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд өнөөдөр /2017.11.14/ Саппоро дахь Монгол улсын өргөмжит консулын зөвлөх, Хоккайдо Монголын эдийн засгийн солилцоог дэмжих хорооны нарийн бичгийн дарга Такэда Осамү аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд цаашид залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлж ах дүү хотууд болох тал дээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн “Саппоро” бизнес уулзалтыг 2018 оны 02 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Япон улсын Хоккайда мужад зохион явуулахаар болжээ. Тус уулзалтад оролцохыг хүссэн бизнес эрхлэгчид Дархан-Уул аймаг дахь JCI Дархан салбартай холбогдон мэдээлэл авах боломжтой юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%