Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Улан-Үдэ хотын соёлын өдрүүд -2017” арга хэмжээ 11 дүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд болно

2017-11-13

Дархан хот, Улан-Үдэ хотын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 50-н жилийн ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ний өдрүүдэд “Улан-Үдэ хотын соёлын өдрүүд -2017” арга хэмжээг зохион явуулах гэж байна. Энэ хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр 11.10-12:00 цагт Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг Аюулгүйн тойргийн хажууд зохион явуулах ажээ. Мөн энэ өдөр 16.00-18.30 цагт Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концерт Залуучууд театрт болно. Харин 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00-11.30 цагт 50 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн Залуучууд театрт гарах бол 11.00-12.00 цагт Бизнес эрхлэгчдийн уулзалт Буудай зочид буудалд болох ажээ. Мөн энэ өдөр 17.00-18.30 Соёлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд зориулсан “Найрамдал” тоглолт Залуучууд театртийн их танхимд болно. Иймд Дарханчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%