Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЖЭЭ

2017-11-13

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/387 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 8, 9, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 3-н нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явууллаа. Дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөсөн 3-н нэгж талбараас оролцогчийн хүсэлт ирүүлсэн 4 дугаартай нэгж талбар буюу Дархан сумын 15 дугаар баг, мангирт, цагдаагийн хэсгийн зүүн талд, 300м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай газарт 5-н оролцогч оролцож, тус газрыг анхны үнэ 9,0 сая төгрөгөөс дуудаж иргэн Ё.Мөнхцэцэг 18,5 сая төгрөгөөр хамгийн өндөр үнийг хэлж ялагч болсон байна. Бусад 1, 2 дугаартай нэгж талбарт оролцогч хүсэлт ирүүлээгүй учир дуудлага худалдаа болоогүй байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%