Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛАН-ҮДЭ ХОТЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

2017-11-13

Дархан хот, Улан-Үдэ хотын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 50-н жилийн ой энэ онд тохиож байна. 50-н жилийн ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ний өдрүүдэд “Улан-Үдэ хотын соёлын өдрүүд -2017” арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдөр /2017.11.12/ Улан-Үдэ хотын ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж соёлын өдрүүдтэй холбоотой харилцан санал солилцлоо. Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концерт Залуучууд театрт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний 16.00 цагаас болох бөгөөд энэхүү арга хэмжээнд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00-11.30 цагт 50 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн Залуучууд театрт гарах бол 11.00-12.00 цагт Бизнес эрхлэгчдийн уулзалт Буудай зочид буудалд болох ажээ. 15-ны өдөр 17.00-18.30 Соёлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд зориулсан “Найрамдал” тоглолт Залуучууд театрын их танхимд тус тус болно.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%