Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​Аймгийн Архивын тасаг ээлжит сургалтаа явууллаа

2017-11-10

Дархан-Уул аймгийн төрийн архивын тасгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад “Байгууллагын архивын ажлын зохион байгуулалт”, “Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүй дүрэм” сэдвээр 3 цагийн сургалтыг  /2017.11.09/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулсан байна. Мөн энэ үеэр аймгийн ОБГ-тай хамтран архивын тасагт гал гарсан үед хэрхэн ажиллах талаар галын үзүүлэх сургууль хийлээ. Энэ өдрийн сургалт, үзүүлэх сургуульд нийтдээ төрийн 52 албан хаагч хамрагдсан бөгөөд байгууллагынхаа архив албан хэргийг хэрхэн зөв хөтлөх, архивын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичиг, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, шинэ мэдлэг олгох зорилготой явагджээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%