Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Залуу малчин" аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа

2017-11-03

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаан 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Ч.Чинбат, Б.Амгаланбарах, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг нар хүрэлцэн ирж 4 дэд хөтөлбөр, 5 асуудлыг хэлэлцэв. Тухайлбал: “Жендэрийн тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр, “Олон нийтийн оролцоот сургууль - Хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөр, Аялал жуулчлалын дэд хөтөлбөр, “Залуу малчин” аймгийн дэд хөтөлбөр болон Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, ашиглалтаас хасах, Баптист сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгах, ТДШ-д уламжлах, аймгийн шагналаар шагнах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталж, холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргасан байна.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%