Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БУРИАД УЛСЫН УЛААН-ҮД ХОТЫН ЗАХИРАГЧ А.М.ГОЛКОВЫГ АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАХААР БОЛОВ

2017-11-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2017.11.01/ боллоо. 
Тус хурлаар Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд оруулж байгаа бодитой хувь нэмрийг үнэлж ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захирагч Голков Александр Михайловичийг аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдгээр шагнах тухай хэлэлцэн баталлаа. 
Буриад улсын Улаан-Үд хотын захирагч А.М.Голков нь 1987 онд Дорнод Сибирийн технологийн дээд сургуулийг “Автомашин, автомашины үйлдвэрлэл”, инженер механикийн мэргэжлээр, 2003 онд ОХУ-ийн хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Хуульч мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. 
Тэрээр 2012 оноос эхлэн Улан-Удэ хотын даргаар ажиллаж байгаа бөгөөд Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэж байгаа билээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%