Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨР 6-Н АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-10-31

Сар бүрийн эцэст болдог аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн /2017.10.30/ Нутгийн Удирдлагын ордонд боллоо. Зөвлөгөөнөөр цаг үеийн байдалтай холбоотойгоор Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Намрын ургац хураалт, Хотын дулаан хангамж, “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн 2017 оны ажлын гүйцэтгэл, 2017 оны жилийн эцсийн хугацаатай мэдээ тайлан гаргахад анхаарах зүйлс, Хөдөлмөрийн зах зээлийн тоон ба чанарын судалгааны дүн мэдээ зэрэг 6-н асуудлыг хэлэлцэн, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, улсын болон аймгийн нөөцөд байгаа өвсийг сумдад тарааж өгөхийг зохион байгуулах, аймгийн Захирагчийн алба болон НААҮГ, СӨХ зэрэг холбогдох байгууллагууд нягт холбоотойгоор ажиллах, Улан-Удэ хот Дархан хотын найрамдалт харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Соёлын өдөр”-ийг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хэлтэс, агентлагууд идэвхитэй оролцох, Хөдөлмөрийн зах зээлийн тоон ба чанарын судалгааны дүн мэдээнд тулгуурлан “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах улсын тэмцээн”-ийг холбогдох Яамтай хамтран зохион байгуулж, МСҮТ-ийн оюутан залуусыг бодитоор дэмжих асуудалд анхаарч ажиллахаар болж хэлтэс, агентлагийн удирдлагууд аймгийн Засаг даргаас үүрэг, чиглэл авлаа.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%