Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг хүрээнд 21 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд 4 ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Тухайлбал томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчин, албан хаагчид, тодорхой ажил эрхлээгүй залуучууд, зорилтот бүлгийн иргэд, оюутан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шинээр болон шинэчлэн баталсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалтыг нэгж тус бүр дээр зохион байгуулах юм.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургуульд шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх мөн оюутан цагдаа, сургуулийн цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 108 томоохон ААНБ-уудыг хамруулах юм.
Уг ажлын зохион байгуулалтын чиглэлээр ажлын хэсгийн хурал өнөөдөр /2017.10.27/ боллоо.