Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-10-27

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн Их Сургуулийн дэргэдэх бизнес судлал, сургалтын төв төрийн бус байгууллагатай хамтран өнөөдөр /2017.10.27/ төрийн албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион явууллаа. Тус зөвлөгөөний гол зорилго нь төсөвт байгууллагын төсвийн захирагч нар болон төрийн албан хаагчдын төсөв, санхүүгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төрийн албаны тухай хууль, төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдыг чадавхижуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршжээ. Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч, ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч, төрийн байгууллагын ёс зүйн хорооны дарга нар оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар төсвийн шууд захирагч нарын санхүү, бүртгэл, хууль, эрх зүйн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, санхүүгийн сахилга бат, төрийн албан хаагчийн ёс зүй сайжирч, гаргаж буй тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэл дээшилж, байгууллага бүрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд бодитой ахиц дэвшил гарах ач холбогдолтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%