Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ӨМЧ, ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ГАДААД БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО АРИЛЖААНЫ БАНКУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2017-10-26

Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо өнөөдөр /2017.10.26/ арилжааны банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл сонсон, нөхцөл байдалтай танилцлаа.  

Уг үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монгол банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс, арилжааны банкуудын Дархан салбарын удирдлагууд оролцсон бөгөөд хувь хүний орлогын албан татварын хадгаламжийн хүүгийн орлого, Монгол банк “Санхүүгийн боловсрол аян”, Банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг судаллаа.

Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид дээрх ажлын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар дүгнэлт  гаргаж 2017 оны 11 дүгээр сарын  10 -ны дотор аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%