Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Дархан-Уул аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын төсөлд иргэдийн саналыг тусгав

2017-10-26

      “Дархан-Уул аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийг /2017.10.11/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Дархан, Хонгор сумын иргэдийн дунд зохион байгуулж явууллаа.

      Уг хэлэлцүүлэгт 2 сумын нийт 83 иргэн оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд “ИТХ-ын хяналт-оролцоо” төслийн багийн гишүүн /аймгийн Засаг даргын орлогч/ Т.Ганболд Зөрчлийн тухай хуулиар иргэдэд товч мэдээлэл өгсний дараагаар журмын төслийг танилцуулж санал авлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%