Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Тариалан суманд ажиллав

2017-10-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсэг 10 сарын 24-ний өдөр Тариалан суманд ажиллалаа.

Ажлын хэсэг нь сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, суманд үйл ажиллагаа явуулж буй архи болон согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%